363 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх тухай Монгол Улсын 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлийн 3-т буй “Тэтгэврийн эрх нь хэрэгжиж байгаа төрийн албан хаагч, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын …тэтгэврийг зогсоосугай” гэсэн заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулийн 4-1 зүйлийн “тэтгэвэр авах эрх үүсэх үед болон үүссэнээс хойш төрийн албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдсөн, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч уг гэрээгээ дуусгавар болгосон нөхцөлд даатгуулагчийн тэтгэвэр авах эрх нь хэрэгжинэ” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтуудыг зөрчсөн байна. 2.Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногт багтаан хянан хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГА Ж.БЯМБАА ГИШҮҮД Л.БААСАН Н.ЖАНЦАН Д.ЧИЛХААЖАВ Ж.БЯМБАЖАВ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5