360 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл чөлөөтэй сонгох эрх хязгаарлагдахгүй. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4, 5-д заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалт нь энд заагдсан эрхүүдийг зэрэг эдлэх тухай ойлголт биш. Тухайн эрхүүдийг тус тусын хуулиар баталгаажуулан зохицуулдаг. 3/Иргэд санаачлан эсхүл тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай одоо мөрдөгдөж буй Монгол Улсын Хөдөлмөрийн хуульд заасан. Энэ бол иргэдийн ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хуульчилж өгсөн заалт болно. 4/Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 1-ийн 3, 4-т Монгол Улсын Тэтгэврийн хуулийн 9 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан болзол нөхцөлийг хангасан иргэдийг Захиргаа санаачлан ажлаас чөлөөлөх тухай заажээ.Энэ бол нийгмийн даатгалын шинэ хуулиудад тусгагдсан тэтгэвэр тогтоох болзол гэсэн утгаар ойлгогдох болов уу. 5/Өргөдөлд дурдсан иргэд өөрсдийн амьдрал ахуйд нэмэр болох, амьжиргаагаа өөд татахын тулд хэр тохирсон ажил хийхэд саад болохгүй гэдэг асуудал бол цаашид анхаарвал зохих зүйл бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийг шинэчлэхэд шийдвэрлэх боломж бий. 6/Цалин хөлс нь нийгмийн даатгалын санд огт хамаагүй гэж бичсэн нь харьцангуй ойлголт. Учир нь нийгмийн даатгалын сангийн багагүй хэсгийг Засгийн газар улсын төсвөөс бүрдүүлдэг болно гэжээ. 4.Гомдол гаргагч иргэн Ж.Бямбадорж Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: “Миний бие Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан хүсэлт бол тэтгэвэр тогтоолгоод ажиллаж байгаа нийт хүмүүсийн эрх ашигтай холбоотой асуудал болно. Би албан ажлын шугамаар “Сутай” хэмээх жижиг үйлдвэрт очиж ажиллахад тэнд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон олон хүн ажиллаж байна. Тэд ажлын шаардлагыг бүрэн биелүүлдэг, хөдөлмөрийн чадвар сайтай хүмүүс атал өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэдгээр одоо ажлаас халагдах, эсхүл нэгэнт тогтоолгосон тэтгэврээ зогсоох асуудалд тулаад байна. Иргэд Нийгмийн даатгалын санд шимтгэл төлж байгаа нь тэтгэвэр авах нөхцөлийг аяндаа бүрдүүлдэг байна. Энэхүү эрхийг Улсын Их Хурлаас 1997 оны 1 дүгээр сарын 16-нд гаргасан хуулиар зөрчсөн байна” гэв. 5.Улсын Их Хурлын даргын 1997 оны 53 дугаар захирамжаар
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5