359 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тэтгэвэр тогтоолгогсод хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа бол тэтгэврийг нь зогсоох заалт орсон нь агуулгаараа өндөр настнуудыг ажлаа хий гэсэн агуулгатай болж Монгол Улсын Үндсэн хуульд буй “хэнийг ч албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэсэн заалттай зөрчилдөж байна. Энэ хуулийн зохицуулалт нь тэтгэвэр авах, хөдөлмөрлөх хоёрын аль нэгийг сонго гэсэн утгыг илэрхийлснээрээ “иргэд ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, …амрах эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна. Мөн Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд буй “хөдөлмөрлөх нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэсэн заалт зөрчигдөж байна. Зах зээлийн харилцааны өнөө үед хэн чадвартай нь хөдөлмөрлөж байж амьдрах эрхтэй. Нэгэнт хөдөлмөрлөж байгаа бол хаана ажиллаж байгаагаас үл хамааран Үндсэн хуульд заасан эд мөнгөний тусламж авах эрхийг эдлэх ёстой. Улсын Их Хурал, Засгийн газар ард түмний томоохон хэсэг болж буй ахмад настнуудыг тэтгэвэр, тэтгэмжийн хувьд ялгаварлах байдлаар хандах, хэсэг бүлэг хүмүүсийг ажилгүй болгож, хүний эрхэнд халдаж буй ноцтой асуудалд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд та бүхнийг нухацтай хандаж … ихээхэн нөлөө бүхий шийдвэр гаргана гэдэгт итгэж байна” гэжээ. Иргэн Д.Төмөртогоо өөрийн өргөдлийг тодотгосон тайлбарыг бичгээр ирүүлсэн байна. 3.Улсын Их Хурлын даргын 1997 оны 3 дугаар сарын 29-ний 50 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Шаравжамцын Батбаяр Үндсэн хуулийн цэцэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Ж.Бямбадоржийн гомдлыг хүлээн авахгүй байх доорх үндэслэлтэй байна. Үүнд: 1/Нийгмийн даатгалын багц хууль бүхэлдээ тус улсын иргэдийн тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилготой. Гомдолд дурдсан заалтууд нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5-д заасан “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах … тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрхтэй” гэсэн заалтыг баталгаажуулан хуульчилжээ. 2/Дээрхи хэм хэмжээ үйлчилснээр иргэдийн ажил, мэргэжлээ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5