Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

358 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай” хуулийн 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5-д заасан “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах … тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрхтэй”, мөн зүйлийн 4-т заасан “ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Хуульд заасан болзлыг хангаж тэтгэвэр авах эрх нэгэнт үүссэн бол тэтгэврээ тогтоолгон авах эрх хэрэгжих нь зайлшгүй. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хөдөлмөр, төлсөн шимтгэлийн үр дүн нь тэтгэвэр тогтоолгон авах эрх юм. Түүнийг ямар нэгэн үндэслэлээр өөрөө хүсээгүй тохиолдолд зогсоож болохгүй, нөгөө талаар өөрийн амьдрал ахуйд нэмэр болох, амьжиргаагаа өөд татахын тулд хэрдээ таарсан ажил хийхэд түүний тэтгэвэр авч байгаа нь саад болохгүй. Хөдөлмөрийн гэрээг хоёр талын сайн дурын үндсэн дээр байгуулдаг. Цалин хөлс нь нийгмийн даатгалын санд огт хамаагүй юм. Хуульд заасан үндэслэлээр тэтгэврээ тогтоолгон авч байгаа хүмүүсээс ажил, албан тушаал эрхлээгүй хэсэг нь тэтгэврээ авч байхад албан хаагч, эсхүл хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсад урьд тогтоолгосон тэтгэврээ зогсоолгох нь иргэдийг ажил, албан тушаалаар нь ялгаварлаж буй явдал мөн. Өндөр насны тэтгэвэр нь төрөөс иргэнд үзүүлж буй хайр хишиг биш. Иргэн хүн өндөр насалсан үедээ амьдралд хүрэлцэхүйц тэтгэвэр авна гэж тодорхой эрсдэлтэйгээр даатгуулж, зохих шимтгэл төлж байгаа болно. Энэ бол нэг ёсны даатгалын байгууллагатай байгуулсан гэрээ, болзол, журмынхаа дагуу тэтгэврээ авч байгаа явдал мөн. Хуулиар хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсад, төрийн алба хашигчдын тэтгэврийг зогсоож байгаа нь тэр хүний тэтгэврийн мөнгийг нийгмийн даатгалын санд ашиг болгон үлдээж, уг иргэнд орох ёстой байсан мөнгөн орлогыг дайчлан авч байгаа явдал билээ. Энэ утгаараа Монгол Улсын Үндсэн хуульд буй “…хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэсэн заалтыг зөрчжээ. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц асуудалд бодитой хандаж, маргааныг шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна” гэжээ. 2.Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Д.Төмөртогоо Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5