Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

357 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1997.04.09 № 02 Улаанбаатар хот Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Ж.Бямбаа даргалж, гишүүдэд Л.Баасан /илтгэгч/, Н.Жанцан, Д.Чилхаажав, Ж.Бямбажав, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргад Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Цэцийн хуралдаанд гомдол гаргагч иргэн Ж.Бямбадорж, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Шаравжамцын Батбаяр, Хашбатын Хулан нар оролцов. 1.Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэн Жамсрангийн Бямбадорж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөл, уг өргөдлийг тодотгон бичгээр гаргасан тайлбартаа: “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн 1 дүгээр зүйл, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5