Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

354 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 12 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар тогтоолыг хянан, иргэн миний гомдлыг дахин авч үзэж, хуульд нийцсэн шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэжээ. Иргэн Ц.Цэрэнжээгийн энэ гомдлыг 1997 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцээд УИХ-ын дарга Р.Гончигдоржийн үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн тухай иргэн Ц.Цэрэнжээгийн гомдол нь Үндсэн хуулийн цэцийн харъяалан шийдвэрлэх асуудал мөн гэж үзээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний 1996 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүй болгож, уг гомдлоор маргаан хянан шалгах ажиллагаа үүсгэсэн Үндсэн хуулийн цэцийн 03 тоот магадлал гаргажээ. Монгол Улсын Их Хурлын дарга Р.Гончигдорж УИХ-ын хуулийн 26 дугаар зүйл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 1996 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 14 тоот зөвлөмж, Ерөнхий сайдтай зөвшилцсөнийг үндэслэн Банкны системийн бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөх эрх бүхий зөвлөлийг 1996 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаараа байгуулсан байна. УИХ-ын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цог, Б.Энэбиш нар тайлбартаа: “Улсын Их Хурлын даргын захирамж нь хуулийн дагуу түүнд олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд нийцсэн, түүний хэлсэн үг нь үйл явдлыг үнэлж дүгнэсэн, хуулийн заалтын ач холбогдлыг тайлбарлаж ойлгуулахад чиглэгдсэн бөгөөд хууль зөрчөөгүй байна. Төр хууль гаргаж өмчлөгчийн эрх ашгийг баталгаажуулж, зохицуулах боловч, улс орны үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тавигдсан тийм үед бусад иргэдийн эрх ашгийг мөн хуулиараа хамгаалах учиртай. Харин ч бидний энд маргаж, хэлэлцэж буй дээрх зөвлөл, мэдэгдэл, иргэдийн эрх ашиг хамгаалах үүднээс хийгджээ. Банкны эрх хүлээн авах үед болсон үйл явцад оролцсон, түүнийг зааж зааварласан гэх нотолгоо УИХ-ын даргын захирамжийн хүрээ, агуулга, үг, үсэг, түүний мэдэгдлийн санаанаас огт харагдахгүй байгаагийн гадна нэг талаас зөвлөл байгуулсан, мэдэгдэл хийсэн субъект, нөгөө талаас нэр бүхий банкуудыг татан буулгахад иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэх субъект өөр өөр байгаа бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаанд шалтгаант холбоо үгүй байна. Ард, Даатгал, банкуудыг татан буулгахтай холбогдуулж, УИХ-ын дарга Р.Гончигдоржийн хийсэн мэдэгдэл нь Банкны бүтцийн өөрчлөлтийн хүрээнд хэрэгжүүлсэн арга

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5