Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

355 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэмжээний учир холбогдлыг үнэлж, дүгнэх, мөн хүмүүсийн сонирхож байсан хуулийн заалтын дагуу хийгдэх зарим алхмыг тайлбарласан байна. УИХ-ын тухай хуулийн 26 дугаар зүйлд УИХ-ын дарга эрх хэмжээнийхээ асуудлаар захирамж гаргах эрхтэй. УИХ-ын дарга нь УИХ-ын бүрэн эрхийг хэрэгжүүлэх ажлыг бүхэлд нь уялдуулан зохицуулах чиг үүрэгтэйг заасан байна. Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасан “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох…” онцгой бүрэн эрхийг хадгалсан УИХ-ын бүрэн эрхээс урган гарч байгаа юм. Энэ бүхнээс дүгнэж үзвэл, Ард, Даатгал банкуудыг татан буулгаж, банкны эрх хүлээн авагчийг томилсонтой холбогдуулж, УИХ-ын дарга Р.Гончигдоржийг Үндсэн хуулийн дээр дурдагдсан заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна” гэжээ. Цэцийн хуралдаанд оролцсон нэхэмжлэгч иргэн Ц.Цэрэнжээ “УИХ-ын дарга банк татан буулгах ажиллагаанд хутгалдан оролцохын хамт энэ асуудлаар захирамж гаргаж, телевизээр мэдэгдэл хийсэн нь өргөдөлд дурдсанаар Үндсэн хуулийн заалтуудыг зөрчсөн нь эргэлзээгүй. Банк татан буулгах ажиллагаа эртнээс бэлтгэлтэй хийгдсэн нь харагдаж байгаа юм. Иймд Р.Гончигдоржийн үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн” гэжээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цог Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож, “УИХ-ын дарга Р.Гончигдорж зөвлөл байгуулах захирамж гаргасан, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийсэн нь банкуудыг татан буулгах, шинээр банк байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлсэнтэй ямар ч шалтгаант холбоогүй учир Үндсэн хууль зөрчөөгүй” гэжээ. ХЯНАВАЛ: 1.Улсын аюулгүй байдлын зөвлөл Банкны системд өөрчлөлт хийхийг зөвлөсөн шийдвэр гаргасны дараа, хуульд зааснаар УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг банкны байгууллагын бүтцийн өөрчлөлттэй холбогдуулж УИХ-ын дарга Р.Гончигдорж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийснийг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчжээ гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2. Зохицуулах зөвлөл байгуулах тухай УИХ-ын даргын 1996 оны 12 дугаар сарын 11-ний 104 тоот захирамжийг Ард, Даатгал банкыг татан буулгах үйл ажиллагаатай холбогдуулж гаргасан гэж үзэх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5