353 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 12 дугаар сарын 13-ны өдрийн 104 тоот захирамжийн зорилго, хүрээ зэргийг хамруулж гомдол гаргасан юм. Цэцийн гишүүний 22 дугаар тогтоолд “Цэцийн харъяалан шийдвэрлэх асуудал биш” гэсэн хариулт өгсөн бөгөөд түүнийхээ үндэслэлийг дурдалгүй орхисон байна. УИХ-ын дарга нь банкуудыг хуулиас гадуур татан буулгах ажиллагааг удирдсан байна. Ард болон Даатгал банкуудыг булаан авах ажиллагаа 1996 оны 12 дугаар сарын 13-ны 15 цагийн орчимд цагдаа, татвар, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны болон Монгол банкны ажилтнуудын хамтын “довтолгоо”, хүч хэрэглэсэн байдлаар хэрэгжиж эхэлсэн юм. Дээрхи хоёр банкны ажилтнуудыг үүргээ хэвийн байдлаар гүйцэтгэж байхад гэнэт дайран орж, өрөөнөөс нь хөөн гаргаж, үүд хаалгыг лацдан, түлхүүрүүдийг нь булаан авч “бид нартай ажиллах нь түр гэрээнд гарын үсэг зур, зурахгүй нь яв” гэх зэргээр загнаж, хууль бус баримтад хүчээр гарын үсэг зуруулжээ. Түүнчлэн банкны ажилтнуудыг гадагш гарах, утсаар ярих, хоолонд орох зэргийг хязгаарлаж, ширээ, шүүгээг нэгжин лацдаж, зарим газар бие засах, хоолонд ороход нь ч цагдаагийн болон Монгол банкны ажилтнууд харгалзан явж байжээ. Зарим хүмүүсийг ажлаас нь хөөн явуулжээ. Энэ ажиллагаа явагдаж байхад УИХ-ын эрхэм дарга телевизээр үг хэлж, төрийн өмчийн хоёр банк байгуулсан, Ард, Даатгал банкуудыг татан буулгасан, тэдгээр банкинд хөрөнгөө байршуулсан харилцагч байгууллагууд алдагдал хүлээх, 1996 оны 12 дугаар сарын 16-наас Төрийн өмчийн банкууд хэвийн ажиллах тухай мэдэгдэж, дээр дурдсан хүний эрх, хууль зөрчсөн бузар ажиллагааг зөвтгөж хаацайлсан үг хэлсэн билээ. УИХ-ын дарга Р.Гончигдоржийн гаргасан захирамж, хэлсэн үгийн цаана чухамхүү Ард болон Даатгал банкуудын эд хөрөнгө, харилцагч, хадгаламж эзэмшигчид, хувь нийлүүлэгчдийн эд хөрөнгө, эрхийг Үндсэн хууль, бусад хуулийг зөрчин төрийн өмчийн Сэргээн босголт, Хадгаламжийн болон бусад банкны мэдэлд булаан авах ажиллагаа байсан юм. УИХ-ын даргын ажиллагаа нь ямар нэг хуулийн дагуу явагдаагүй бөгөөд харин Үндсэн хууль болон бусад олон хууль зөрчсөн юм. Төрийн эрх барих байгууллагын толгойд байгаа албан тушаалтны Үндсэн хууль зөрчсөн дээрх ажиллагааг Үндсэн хуулийн цэц зөвтгөн хаацайлах аваас хүний эрх, эрх чөлөө төрийн тэргүүнд гарсан улс төрийн хүчин, хувь хүний хүсэл зорилго, дураар авирлалтын золиос болж, хүн байнга хохирох нь мэдээж билээ. Иймд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцангийн 1996 оны
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5