Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

352 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл харилцагч нар, хадгаламж эзэмшигчтэй билээ. УИХ-ын дарга банк татан буулгах ажиллагаанд оролцож, түүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нотолж байгаа нь Үндсэн хуулийн дээр дурдсан заалтуудыг зөрчиж, банкны хувь нийлүүлэгчид, хөрөнгөө байршуулсан иргэд, хуулийн этгээдүүдийн өмчлөх эрхийг зөрчсөн ажиллагаа явуулан зориудаар алдагдалд оруулж байна. Дээрх банкуудын харилцагч нарт хандаж Засгийн газрын байгуулсан банктай харилцахыг тулгаж, цагдаагийн болон Монгол банкны ажилтнууд эдгээр банкны ажилтнуудын өрөөнд нь хууль ёсны шийдвэргүйгээр орж өрөө, албан өрөө, ширээ, шүүгээг битүүмжилж, утсаар ярих, гадагш гарах, гэртээ харихыг нь хориглосон, ажлаас гарах шаардлага тавих зэрэг ажиллагаа явуулсан байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн заалтыг дээрхи ажиллагаа нь зөрчиж байгаа юм. УИХ-ын дарга Р.Гончигдорж Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх” заалтыг мөн зөрчиж, одоо хүчин төгөлдөр байгаа хэд хэдэн хуулиудыг зөрчлөө. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын даргын Үндсэн хууль зөрчиж байгаа ажиллагааг хянан үзэж, хуулийн дагуу зохих шийдвэр гаргахыг хүсье” гэсэн өргөдлийг 1996 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлжээ. Иргэн Ц.Цэрэнжээгийн өргөдөлтэй маргааныг Цэцийн гишүүн Н.Жанцан хянаад “Улсын Их Хурлын дарга Р.Гончигдоржийн радио, телевизээр 1996 оны 12 дугаар сарын 13-нд хийсэн мэдэгдэл нь Үндсэн хуулийн цэцийн харъяалан шийдвэрлэх асуудал биш тул маргаан хянан шалгах ажиллагаа үүсгэхээс татгалзсан 22 дугаар тогтоолыг 1996 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргасан байна. Иргэн Ц.Цэрэнжээ Цэцийн гишүүн Н.Жанцангийн 22 дугаар тогтоолыг эс зөвшөөрч, Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совдын нэр дээр өргөдөл ирүүлсэн байна. Ц.Цэрэнжээ өргөдөлдөө: “Миний бие УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар өмгөөлөгчийн хувьд бус харин Монгол Улсын иргэний хувьд гомдол гаргасан юм. УИХ-ын даргын радио, телевизээр хэлсэн үгийн дагуу явуулсан ажиллагаатай нь холбогдуулан, түүнчлэн түүний хуулиар өгөгдсөн эрх хэмжээтэй холбогдуулж гаргасан 1996 оны

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5