351 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1997.02.05 № 01 Улаанбаатар хот Монгол Улсын Их Хурлын дарга Р.Гончигдорж Үндсэн хуулийн зарим заалт зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Л.Баасан, Н.Жанцан, С.Жанцан /илтгэгч/, Д.Чилхаажав нарын бүрэлдэхүүнтэй хийв. Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулав. Цэцийн хуралдаанд гомдол гаргагч иргэн Ц.Цэрэнжээ, УИХ-ын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цог, Б.Энэбиш нар оролцлоо. Нийслэлийн иргэн Ц.Цэрэнжээ: “Монгол телевизээр 1996 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, “Ардын эрх” сонины 1996 оны 12 дугаар сарын 14-ний дугаарт УИХ-ын дарга Р.Гончигдоржийн хийсэн мэдэгдлээс үзэхэд тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг ноцтой зөрчсөн ажиллагаа явуулж байна. Р.Гончигдорж “Ард, Даатгал банкуудыг татан буулгаж, түүний оронд Төрийн өмчийн хадгаламжийн банк, Сэргээн босголтын банк, Өр барагдуулах алба шинээр байгуулагдаж байна. ...эдгээр банкинд хөрөнгө байршуулсан харилцагч байгууллагууд …алдагдал хүлээх болно” гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийгмийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэжээ. Ард, Монгол даатгал банкууд нь 100 хувь төрийн өмчийн банк биш бөгөөд тухайлбал Ардын банкны дүрмийн сангийн 62.0 хувь нь төрийн бус өмчийнх, олон мянган
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5