348 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Энэхүү өргөдлийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэж, хянан хэлэлцээд “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас хууль ёсоор нэр дэвшүүлж, санал болгоогүй байхад Ж.Наранцацралтыг Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон Монгол Улсын Ерөнхий сайдын 1996 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 132 дугаар захирамж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн “ Засаг даргыг тухайн аймаг, нийслэлийн ... Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд ... 4 жилийн хугацаагаар томилно” гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд уламжилжээ. Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг авч хэлэлцсэн Улсын Их Хурал 1997 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоолдоо “Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилсон тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын 1996 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 132 дугаар захирамж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10 тоот дүгнэлтийг “... аймаг, нийслэлийн Засаг даргыг томилох тухай...” асуудлыг зохицуулсан Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай холбогдолгүй байна” гэсэн үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзжээ. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд нэхэмжлэгчээр оролцсон иргэн Д.Дашцэдэн, М.Амарсайхан нар “Бид нэхэмжлэлээ буцааж авахгүй. Монгол Улсын Ерөнхий сайдын 1997 оны захирамж гарч, урьдах нь үйлчлэхээ больсон. Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн хууль зүйн үндэслэл бүхий 10 тоот дүгнэлтийг хүлээж авахгүй байх учиргүй. Дүгнэлтийн заалт нь Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2-т заасан заалттай “үүрэг гүйцэтгэгч” гэдэг үг байхгүйгээр холбогдолгүй болно гэж байхгүй. Хууль зүйн үр дагаварын хувьд Монгол Улсын Ерөнхий сайдын 1996 оны 132 дугаар захирамж хүчингүй болох ёстой. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцсон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бат-үүл, С.Батчулуун нар тайлбарлахдаа: “Улсын Их Хурлын тайлбарыг Үндсэн хуулийн цэцэд урьд нь бид гаргаж өгсөн ба өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын нийслэлийн Засаг даргын үүрэг гүцэтгэгчийг томилсон тухай 1996 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 132 дугаар захирамж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн байна гэсэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5