Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

349 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10 тоот дүгнэлтийг Үндсэн хуулийн дээрх заалттай холбогдолгүй байна гэсэн үндэслэлээр хүлээж авах боломжгүй гэж байгаагаа дахин илэрхийлье” гэв. ХЯНАВАЛ: 1.Монгол Улсын Ерөнхий сайдын 1996 оны 132 дугаар захирамж Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 1996 оны 10 тоот дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж Улсын Их Хурлаас 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан 12 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 2.Монгол Улсын Ерөнхий сайдын 1996 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 132 дугаар захирамж Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн болох нь Үндсэн хуулийн цэцийн хуралдааны явцад болон бусад нотлох баримтаар батлагдаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хууль ёсоор нэр дэвшүүлж санал болгоогүй байхад Ж.Наранцацралтыг Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон Монгол Улсын Ерөнхий сайдын 1996 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 132 дугаар захирамж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай. 2.Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 10 тоот дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 12 тоот тогтоолыг хүчингүй болгосугай. 3.Энэ шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно. ДАРГА Г.СОВД ГИШҮҮД Л.БААСАН Н.ЖАНЦАН С.ЖАНЦАН Д.ЧИЛХААЖАВ Ж.БЯМБАЖАВ Ж.БЯМБАА

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5