347 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 1997.03.29 № 02 Улаанбаатар хот Монгол Улсын Ерөнхий сайдын 1996 оны 132 дугаар захирамж Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн зарим заалтыг зөрчсөн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүн Л.Баасан, Н.Жанцан, Ж.Бямбаа /илтгэгч/, С.Жанцан, Д.Чилхаажав, Ж.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Хуралдаанаас нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7, 9 дүгээр хорооны иргэн Г.Ганболд, М.Амарсайхан болон Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Д.Дашцэдэн нарын гомдлоор үүссэн Монгол Улсын Ерөнхий сайдын 1996 оны 132 дугаар захирамж Монгол улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2-т байгаа холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хэлэлцэв. Цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч Д.Дашцэдэн, М.Амарсайхан, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчулуун, Э.Бат-үүл, мөн Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сугар нар оролцов. Иргэн Г.Ганболд, Д.Дашцэдэн, М.Амарсайхан нар Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө: “Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхсайхан 1996 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр захирамж гаргаж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хуулийн дагуу нэр дэвшээгүй хүнийг хамгийн олон санал авсан гэдгээр Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж, Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2-т заасан холбогдох заалт зөрчсөнийг шударга ёсны үүднээс хянан үзэж, шүүн хэлэлцэж өгнө үү” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5