Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

343 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нийслэлийн Засаг даргад нэр дэвшин өрсөлдөгчдөөс харьцангуй хамгийн олон санал авсан байдлыг үндэслэн Жанлавын Наранцацралтыг Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон юм” гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож Г.Ганболд тайлбар гаргахдаа: “Баасанжав даргыг нэгэнт хавсран гүйцэтгэх боломжгүй албан тушаалд сонгогдсон учир түүнийг Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь буруугүй гэж үзэж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал олонхийн саналаар нэр дэвшүүлсэн тогтоол гаргаагүй. Зүй нь хэлэлцэж байгаа асуудлаар Хурал тогтоол гаргах ёстой. Тогтоол нь олонхийн саналаар батлагдсан байх ёстой. Ийм тогтоол гараагүй учир нэр дэвшээгүй гэж үзэж байна. Хуульд заасан журмын дагуу нэр дэвшигдэн санал болгоогүй хүнийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон Ерөнхий сайдын захирамж Үндсэн хуулийн 60-р зүйлийн 2 дахь заалтад харшилж байна гэж үзэж байна” гэжээ. Цэцийн хуралдаанд иргэн Дашцэдэн гаргасан тайлбартаа: “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаанаа дуусаагүй байхад процессыг тасалдуулан Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг томилсон. Учир нь тодорхой хүний нэрийг дэвшүүлж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төлөөлөгчдийн шийдвэр олонхийн саналаар батлагдсан, энэ тухай Ерөнхий сайдад санал болгосон байх ёстой атал тэдгээрийн аль нь ч хийгдээгүй. Үүнээс үзэхэд нэр дэвшүүлэх ажиллагаа хийгдээгүй гэх бүрэн үндэстэй юм.” Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сугар хуралдаанд оролцон тайлбарлахдаа: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаас н.Наранцацралтыг Засаг даргад нэр дэвшүүлсэн гэж үзэж байна. Тогтоол гараагүй нь үнэн. Үүрэг гүйцэтгэгч бол Засаг даргатай адил бүрэн эрхтэй. Ийм учраас адилхан журмаар томилогдох ёстой. Ерөнхий сайдад Ж.Наранцацралтыг Засаг даргаар томилуулах албан ёсны санал ирээгүй. Гэхдээ иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшсэн хүмүүсээс хамгийн олон санал авсан хүн бол Ж.Наранцацралт мөн тул түүнийг Ерөнхий сайд томилох нь буруугүй” гэжээ. ХЯНАВАЛ: 1.Цэрэндэмбэрэлийн Баасанжав Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар сонгогдсоны учир

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5