344 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хавсран ажиллах боломжгүйг харгалзан түүнийг Нийслэлийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн Ерөнхий сайд М.Энхсайханы үйл ажиллагаа Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн холбогдох хэсгийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Түүнчлэн өргөдөл гаргагч Г.Ганболд, Ц.Баасанжавыг Нийслэлийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн тухай гомдлын шаардлагаа Цэцийн хуралдааны явцад татаж авлаа. 2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байна. 3. Монгол Улсын Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргад нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас албан ёсоор нэр дэвшүүлж, санал болгоогүй Ж.Наранцацралтыг нийслэлийн Засаг даргын хууль ёсны орлогч ажил үүргээ гүйцэтгэсээр байхад нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр захирамж гарган томилсон нь Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хууль ёсоор нэр дэвшүүлж, санал болгоогүй байхад Ж.Наранцацралтыг Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон Монгол Улсын Ерөнхий сайдын 1996 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 132 дугаар захирамж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн “Засаг даргыг тухайн аймаг, нийслэлийн ... Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд ...4 жилийн хугацаагаар томилно” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Энэ дүгнэлтийг хүлээн авснаас хойш15 хоногт багтаан хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГА Г.СОВД ГИШҮҮД Н.ЖАНЦАН С.ЖАНЦАН Д.ЧИЛХААЖАВ Ж.БЯМБАЖАВ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5