Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

342 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зөрчиж байна” гэжээ. 2.Иргэн Д.Дашцэдэн, М.Амарсайхан нар өргөдөлдөө: “Хурлын төлөөлөгчид ярилцаж тогтсоны дагуу хамгийн олон санал авсан Ж.Наранцацралт, П.Ганбаатар нарын нэрийг саналын хуудсанд бичиж ... энэ хоёрын аль илүү санал авсныг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлж, ...тогтоол гаргаж, түүнийгээ олонхийн саналаар батлах ёстой байсан. Хуулийн тодорхой заалтыг зөрчсөн ийм процедур нь Нийслэлийн Засаг даргыг хууль зүйн үндэслэлгүй томилох шалтгаан болсныг хянан ... хэлэлцэж өгнө үү” гэжээ. Иргэн Г.Ганболд Үндсэн хуулийн цэцэд бичгээр өгсөн тайлбартаа: “Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2-т заасанчлан нийслэлийн Хурлаас нэр дэвшсэн хүнийг томилох ёстой болохоос Засаг даргаар нэр дэвшээгүй хүнийг үүрэг гүйцэтгэгчээр томилох нь Үндсэн хуулийн зөрчил юм. Засаг даргаа орлох бүрэн эрхтэй Нийслэлийн Засаг даргын орлогч үйл ажиллагаагаа явуулж буй байтал үүрэг гүйцэтгэгч томилох ёсгүй. Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2-т Засаг даргыг ... томилохоос үүрэг гүйцэтгэгч томилохгүй. Эндээс үзэхэд “үүрэг гүйцэтгэгч” нь Засаг даргын бүрэн эрхийг “бүрэн” хэмжээгээр хэрэгжүүлэх субъект болж чадахгүй байна” гэжээ. М.Амарсайхан бичгээр тайлбар гаргахдаа: “Ж.Наранцацралт, П.Ганбаатар нарын нэрийг саналын хуудсанд дахин бичиж, санал хураалгаж, энэ хоёрын аль илүү олон санал авсан нь Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлж ... хуралдаанаас тогтоол гаргаж, түүнийгээ олонхийн саналаар батлаад Ерөнхий сайдад өргөн барих байсан. ... Хурал ямар ч тогтоол, шийдвэр гаргаагүй” гэжээ. Д.Дашцэдэн “үүрэг гүйцэтгэгчийг тавих болсон нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ... Нийслэлийн Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлэх учиртай” хэмээн бичгээр тайлбар гаргажээ. Ерөнхий сайд М.Энхсайхан Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны үйл ажиллагаа сунжирч, ...Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлсэн үйл ажиллагаанд маргаан гарч, зогсонги байдалд орж, хугацаа алдснаас ажил хохирох нөхцөл байдал үүсч байгааг анхааран үзэж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5