Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

341 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1996.12.12 № 10 Улаанбаатар хот Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхсайхан Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Н.Жанцан, С.Жанцан, Д.Чилхаажав, Ж.Бямбажав /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй хийв. Цэцийн дүгнэлтийг Төрийн ордон 1-ийн 251 тоот өрөөнд үйлдэв. Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулав. Хуралдаанд өргөдөл гаргагч Г.Ганболд, Д.Дашцэдэн, М.Амарсайхан нар, мөн Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сугар, Р.Ринчинбазар нар оролцов. 1.Иргэн Г.Ганболд Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхсайхан нь 1996 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр захирамж гаргаж, Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан Жанлавын Наранцацралтыг Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж Цэрэндэмбэрэлийн Баасанжавыг Нийслэлийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь: 1/Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2-т заасан “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд...”; 2/Мөн зүйлийн 3-т “... дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална.” гэсэн заалтуудыг тус тус

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5