340 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл түүнээс дээш удаа гэсэн ойлголт учир Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ. ХЯНАВАЛ: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4-т буй “Дахин нэр дэвшүүлсэн хүнийг томилохоос татгалзсан нөхцөлд дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргыг, Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргыг тухайн шатны Хуралтай зөвшилцөн томилно” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 3-т буй “Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга, доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэстэй байна. Дээд шатны Засаг дарга нь зөвшилцөх зарчмаар доод шатныхаа Засаг даргыг томилох тухай хэм хэмжээ Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдаагүй байна. Энэ талаар гарсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 09 тоот дүгнэлт үндэслэлтэй байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Монгол Улсын Их Хурлын, Үндсэн хуулийн цэцийн 09 тоот дүгнэлтийн тухай 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 11 дүгээр тогтоол, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Дахин нэр дэвшүүлсэн хүнийг томилохоос татгалзсан нөхцөлд дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргыг, Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргыг тухайн шатны Хуралтай зөвшилцөн томилно”гэсэн заалтыг тус тус хүчингүй болгосугай. 2. Энэхүү шийдвэр нь гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурьдсугай. ДАРГА Г.СОВД ГИШҮҮД Л.БААСАН Н.ЖАНЦАН Ж.БЯМБАА С.ЖАНЦАН Ж.БЯМБАЖАВ Д.ЧИЛХААЖАВ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5