339 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл заасан “Засаг дарга засаг төрийн төлөөлөгчийн хувьд харъяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харъяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, харъяалах дээд шатны Засаг даргын өмнө хариуцах зэрэг зарим утга агуулгаар тус тус илэрхийлэгдэж байна. Эдгээрээс дүгнэж үзэхэд Засаг даргын томилгооны асуудал нь Үндсэн хуулийн агуулгаар бол тухайн үед засгийн эрхийг авсан олонхийн Засгийн газрын Ерөнхий сайдын эрх хэмжээний асуудал болох нь тодорхой. Дээрхи үндэслэлтэй холбоотой С.Нарангэрэлийн гаргасан өргөдөл нь хууль зүйн үндэслэлгүй болно ... ... Өнөөдрийн томилогдон ажиллаж буй аймгийн Засаг дарга нарын намын гишүүнчлэлийг үзвэл МҮАН-аас 11, МАХН-аас 7, МСДН-аас 4 хүн байна. Эхний удаа Ерөнхий сайд аймгийн ИТХ-аас нэр дэвшүүлснээс 7 хүнийг татгалзсаны 6 нь МАХН, 1 нь МҮАН-ын гишүүд байсан. Эдгээрийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцсөний үндсэн дээр дахин нэр дэвшүүлж томилсон байгаа. Энэ бүгдээс үзэхэд Ерөнхий сайдын зүгээс гагцхүү түүний Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэх чадвар бүхий хүнийг өөрийн багтаа авч ажиллуулах зарчим голлосон болох нь тодорхой. Үндсэн хуулийн утга санаа, үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд түүний гол баталгаа болох Үндсэн хуулийн цэц шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.” гэв. Иргэн С.Нарангэрэл Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: “Миний бие өргөдөл гарган хэлэлцүүлээд 6 сар өнгөрлөө. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн өргөдлөөсөө татгалзаагүй. Иймд Үндсэн хуулийн цэц шийдвэрлэнэ гэж итгэж байна” гэжээ. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмаа Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд тайлбарлахдаа: “Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гэсэн зарчим үйлчлэх ёстой билээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Дахин нэр дэвшүүлсэн хүнийг ... тухайн шатны Хуралтай зөвшилцөн томилно” гэсэн заалт нь хоёр ба
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5