338 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 09 тоот дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороод хэлэлцэж, олонхийн саналаар тус дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн тус тусын дүгнэлтүүдийг УИХ-д оруулсан байна. Монгол Улсын Их Хурал байнгын хороодын дүгнэлтүүдийг үндэслэж Үндсэн хуулийн цэцийн 09 тоот дүгнэлтийг 1997 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, гишүүдийн 63 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэсэн саналыг дэмжсэн боловч Цэцийн дүгнэлтийн талаар гарах УИХ-ын тогтоолын төслийг нэг гишүүн зөвшөөрч, 58 гишүүн эсэргүүцэн, батлаагүй хойшилж 1997 оны 1 дүгээр сарын 31–ний өдрийн хуралдаанаар дахин хэлэлцэн 11 дүгээр тогтоол гаргажээ. Улсын Их Хурлын 11 дүгээр тогтоолд “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 09 тоот дүгнэлтийг “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-д Үндсэн хуулиар тодорхой зохицуулалтгүй орхигдуулсан харилцааг нарийвчлан зааж өгсөн нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй учир хүлээн авах боломжгүй гэж үзсүгэй” гэж заажээ. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмаа Үндсэн хуулийн цэцэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “УИХ-аас дараахь үндэслэлээр Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1.Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гэсэн зарчим үйлчлэх ёстой билээ. Нутгийн өөрөө удирдах ёс гэдэг нь орон нутгийн сонгуулиар бий болдог нутгийн өөрөө удирдах байгууллага буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулахыг хэлж байгаа юм. Эрх баригч хүчнээс сонгуулийн дүнг хүндэтгэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгуулагдах, тэдгээрийн даргыг сонгоход ямар нэгэн байдлаар оролцсон явдал байхгүй болно. Төрийн удирдлага гэдэг нь Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ” түүнчлэн 61 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5