Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

337 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 1997.03.26 № 01 Улаанбаатар хот Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Л.Баасан, Н.Жанцан, Ж.Бямбаа, С.Жанцан /илтгэгч/, Ж.Бямбажав, Д.Чилхаажав нар, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч С.Нарангэрэл Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмаа нар оролцов. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4-р хорооны иргэн С.Нарангэрэл Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт заасан “Дахин нэр дэвшүүлсэн хүнийг томилохоос татгалзсан нөхцөлд дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргыг... тухайн шатны Хуралтай зөвшилцөн томилно” гэсэн хэм хэмжээ Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа тул бүхэлд нь хүчингүй болгох зорилгоор энэхүү өргөдөл, тайлбарыг гаргав” гэжээ. Иргэн С.Нарангэрэлийн өргөдөлтэй маргааныг Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн өргөдөлд дурьдсан заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2,3 дахь заалтыг зөрчсөн байна” гэсэн 09 тоот дүгнэлт гаргажээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5