Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

334 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл томилно” гэсэн заалт нь 1.Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 3-т буй “Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална” гэсэн хэм хэмжээг өргөтгөн бүх шатны Засаг даргыг 3 дахь удаагаа нэр дэвшүүлэх, эсхүл зөвшилцөх гэх мэтийн зохицуулалтуудыг тус тус буй болгосон байна. 2.Засаг даргыг зөвшилцөн томилох тухай хэм хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдаагүй байна. Энэ утгаар нь авч үзэхэд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчжээ гэж үзэх үндэслэлтэй байна. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн С.Нарангэрэлийн гомдлын энэ талаарх хэсгийг хүлээн авах үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4-т “Дахин нэр дэвшүүлсэн хүнийг томилохоос татгалзсан нөхцөлд дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргыг, Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргыг тухайн шатны Хуралтай зөвшилцөн томилно” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2,3 дахь заалтыг зөрчсөн байна. 2.Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногт багтаан хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГА Н.ЖАНЦАН ГИШҮҮД Л.БААСАН С.ЖАНЦАН Д.ЧИЛХААЖАВ Ж.БЯМБАЖАВ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5