333 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Энэ хуулийг батлахад Э.Бат-үүл, С.Баярцогт, С.Батчулуун нар оролцсон болохоор асуудлыг сайн мэдэж байгаа. Үндсэн хууль хэлэлцсэн протоколоос үзэхэд аль ч шатны Засаг даргыг Хурлаас ямагт нэр дэвшүүлэх дараа нь томилох үзэл баримтлал бий. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4-т “томилох” гэсэн утга тусгагдсан. 2.Хуулийн дээрхи заалтаас шалтгаалан Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхсайхан Үндсэн хууль зөрчихөд хүрч байна. Үүнийг Насан-Очир, Мэндбилэг нарыг аймгийн Засаг даргад ажиллуулахаас татгалзснаар тайлбарлаж болно. Би асуудалд улс эх орны эрх ашгийн үүднээс хандсан гэдгийг Цэцийн эрхэм гишүүд анхаараасай гэж хүсч байна”. Тав.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчулуун Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: “Хуульч С.Нарангэрэлийн тайлбарыг сонслоо. Асуудлыг хууль зүйн талаас нь тавихдаа улс төрийн хувьд зөрчилтэй болгожээ. Тодорхой тайлбар гаргахад: 1.Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар бүлэг бол Монголд гүйцэтгэх засаглалыг хүчтэй болгоход чиглэгджээ. Энэ утгаараа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4-т Ерөнхий сайд, дээд шатны Засаг дарга нар нэр дэвшигчийг татгалзах, энэ үндсэн дээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөн зарим Засаг дарга нарыг томилох тухай заасан. Энэ бол гүйцэтгэх засаглалыг хүчтэй болгосон механизм болно. 2.Ерөнхий сайд аймгуудын Засаг дарга нарыг томилохдоо намын байдлаар ялгаварласан гэх үндэслэл байхгүй. Тухайлбал 19 аймгийн Засаг даргыг томилоход МАХН-ын олон гишүүд багтсан байна. Дээрхээс үндэслэн үзэхэд иргэн С.Нарангэрэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй байна” гэжээ. ХЯНАВАЛ: 1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4-т буй “Дахин нэр дэвшүүлсэн хүнийг томилохоос татгалзсан нөхцөлд дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргыг, Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргыг тухайн шатны Хуралтай зөвшилцөн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5