Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

335 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 1997 оны 1 дүгээр Дугаар 11 Улаанбаатар хот сарын 31-ний өдөр Үндсэн хуулийн цэцийн 09 тоот дүгнэлтийн тухай “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 09 тоот дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 452, 50 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 09 тоот дүгнэлтийг “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-д Үндсэн хуулиар тодорхой зохицуулалтгүй орхигдуулсан харилцааг нарийвчлан зааж өгсөн нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй учир хүлээн авах боломжгүй гэж үзсүгэй. ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5