Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

332 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуульд зохицуулалтгүй орхигджээ. Энэхүү зохицуулалтгүй орхисон хэм хэмжээг “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-д нарийвчлан хуульчлахдаа Үндсэн хуульд тусгалаа олсон ... зөвшлийн зарчмыг төсөөтэйгээр ашигласан нь Үндсэн хуульд нийцсэн түүний заалтыг зөв зүйтэйгээр баяжуулсан гэж үзэх бүрэн үндэстэй. 5. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10-т “Аль нэг нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчөөгүй болох талаар. Монгол Улсад төрийн албаны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, түүнээс төрийн алба хаах болзол, журам, баталгаа тогтоох асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулдаг. Уг хуулиар тогтоосон төрийн албаны ангилалын нэг нь улс төрийн алба бөгөөд улс төрийн албан тушаалд Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Их Хурлын дэд дарга, гишүүн , Монгол Улсын Засгийн газрын гишүүн ... бүх шатны Засаг дарга багтдаг. Энэ нь Монгол Улсын төрийн нийт албан хаагч 141.5 мянган хүний 1.6 хувь буюу нийт 2300 хүн байдаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээс шалтгаалан өөрчлөгдөх ёстой юм. Иймээс төрийн улс төрийн албан тушаал болох бүх шатны Засаг даргын томилолтын асуудал нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10-т заасан заалттай шууд холбогдолгүй болно гэжээ. Гурав.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбартай холбогдуулан гомдол гаргагч иргэн С.Нарангэрэл нэмэгдэл судалгаа хийх, нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлт гаргасан учир Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас 1996 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 07 тоот магадлал гарган Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг хойшлуулжээ. Дөрөв.Гомдол гаргагч иргэн С.Нарангэрэл Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: “Цэцийн гишүүн Л.Баасан миний өргөдөл, нэмэлт, тайлбарыг дэлгэрэнгүй тайлбарласан тул доорх зүйлийг нэмж тайлбарлая. 1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Засаг даргыг сонгож нэр дэвшүүлэх үү, тэднийг дээрээс нь томилох уу гэдэг үзэл баримтлалын үндэслэлийг Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж байсан баримтаар тайлбарлая.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5