331 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хуулинд Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн, Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн, Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна, Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана гэж заасан ... Ард түмэн сонгосон Улсын Их Хурал болон түүнээс томилсон Засгийн газар, Засгийн газрын Ерөнхий сайдын томилсон аймаг, нийслэлийн Засаг дарга, мөн шат дараалан томилсон сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нар төрийн удирдлагыг хэрэгжүүлдэг. Энэ нь Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн заалтыг хэрэгжүүлж байна гэж ойлгодог. 2.Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д “хүн бүр шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй” гэсэн заалт зөрчигдөөгүй талаар ... Бүх шатны Засаг даргын албан тушаал нь төрийн улс төрийн томилолтын албан тушаал юм. Иймд Үндсэн хуулийн энэ заалт нь тухайн асуудалтай шууд холбогдолгүй болно. 3.Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “Ардчилсан ёс, шудрага ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалт зөрчигдөөгүй болох талаар. Улсын Их Хурлын сонгуульд ялсан нам, эвсэл нь өөрийн Засгийн газрыг байгуулж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын засаг захиргааны аль ч нэгжид хэлбэрэлтгүй биелүүлэхийг иш үндэс болгон ажиллаж байгаа нь Үндсэн хуулийн дээрх заалттай бүрэн нийцэж байгаа юм. 4.Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд ... томилно” гэсэн заалт зөрчигдөөгүй болох талаар. Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 3 дахь заалтанд “Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална” гэж заасан. Энэ нь Ерөнхий сайд болон дээд шатны Засаг дарга нар нь томилохоос татгалзах эрхийг бүрэн зөвшөөрснөөр Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь заалт зөрчигдөж байна гэдэг үндэслэлгүй юм. Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 3-т заасан үйл явц хэдэн удаа үргэлжилж болох юм. Үүнээс яаж гарах вэ гэдэг асуудал Үндсэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5