330 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 3.Мөн хуулийн 1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “Ардчилсан ёс ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг; 4.Мөн хуулийн 60 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд ... томилно” гэж заасныг; 5.Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 10-т “Аль нэг нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Ийнхүү Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх зарчмаас ухарч ард түмэн өөрсдийн сонгосон төлөөлөгчдийнхөө байгууллагаар уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхийг илтэд хязгаарлаж, төрийн үйл ажиллагааны ардчилсан ёсны зарчмыг ноцтой хөсөрдүүлж, өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг гуйвуулж , нутгийн өөрөө удирдах байгууллагаас Засаг даргад нэр дэвшүүлсэн шийдвэрийг Ерөнхий сайд хүндэтгэн, нэр дэвшигчийг томилж, түүнд төрийн төлөөлөгчийн эрх хэмжээ олгоход саад учруулж , нэр дэвшигчийг нэг удаа татгалзаж болох Үндсэн хуулийн үзэл баримтлалыг “зөвшилцөх” нэрийдлийн дор Ерөнхий сайдад Хурлаас дэвшүүлсэн Засаг даргад нэр дэвшигчийг зөвхөн намын харъяалал, үзэл бодлоор нь гол шалгуур болгон татгалзах, томилох зэргээр дур зоргоороо авирлах боломжийг олгож, орон нутгийн сонгуульд Монголын ард түмний хийсэн сонголтын үр дүнг үл ойшоон уландаа гишгэх нөхцлийг бүрдүүлснээрээ Монгол Улсын Үндсэн хуулийн олон заалт нэгэн зэрэг зөрчигдсөн тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн дөрөв дэх хэсгийг бүхэлд нь хүчингүй болгох зорилгоор энэхүү өргөдөл, тайлбарыг гаргав” гэжээ. Хоёр.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их хурлын гишүүн С.Батчулуун, Э.Бат-үүл, С.Баярцогт нар бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны иргэн С.Нарангэрэлийн өргөдөлд дурьдсан шаардлагууд нь үндэслэлгүй байна. Үүнийг дор дурьдсан тайлбаруудаар тодорхойлж болно. Үүнд: 1.Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн заалт зөрчигдөөгүй болох талаар.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5