329 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1996.12.02 № 09 Улаанбаатар хот Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаарх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Төрийн ордны 251 тоот өрөө. Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Н.Жанцан даргалж, гишүүдэд Л.Баасан / илтгэгч/, Ж.Бямбажав, С.Жанцан, Д.Чилхаажав нар, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч иргэн С.Нарангэрэл, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчулуун, Э.Бат-үүл, С.Баярцогт нар оролцов. Нэг.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4-р хорооны иргэн Содовсүрэнгийн Нарангэрэл Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөл, түүнтэй холбогдуулан өгсөн тайлбартаа: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт заасан “дахин нэр дэвшүүлсэн хүнийг томилохоос татгалзсан нөхцөлд дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргыг, Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргыг тухайн шатны Хуралтай зөвшилцөн томилно” гэсэн хэм хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй, түүний дараах заалтыг зөрчсөн байна. 1.Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт буй “ Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэснийг; 2.Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 9-т “хүн бүр шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй” гэж тогтоосныг;
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5