Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

325 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл • Ялтны засрал, хүмүүжил; • Ялын хугацаа, төрөл зэрэг асуудлыг хамардаг. Мөн насанд хүрээгүй этгээдийн хувьд тусад нь ялгамжтай зохицуулж өгсөн. Иймд ялаас чөлөөлөх нэг хэлбэр болох өршөөл үзүүлэх тухай хууль нь ял оногдуулах болон ялаас чөлөөлөх үндсэн зарчмын дагуу гарсан тул энэ үндэслэлээр хууль, шүүхийн өмнө иргэд тэгш байх Үндсэн хуулийн зарчмыг зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ. Гомдол гаргагч иргэн Д.Хувьтөгөлдөр Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож тайлбар гаргахдаа: “Өршөөл үзүүлж байгаа явдал нь ял оногдуулж байгаагаас эрс ялгаатай бөгөөд энэ хоёрыг адилтгаж болохгүй. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт Эрүүгийн хуулийн заалтыг ишлэл болгон авсан нь энэхүү өршөөл үзүүлэхэд огт хамааралгүй зүйл юм. Хэрэв Ерөнхийлөгч өршөөлийн зарлиг гаргасан бол Үндсэн хууль зөрчсөн гэж би үзэхгүй, Улсын Их Хурал хууль гаргасан нь Үндсэн хууль зөрчиж байгаа юм. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байгаа тул ялтан ч адилхан хүн гэдгийг ойлгох ёстой. Би энэ хуулийг дутуу зохицуулалттай хууль гэж үзэхгүй, Үндсэн хууль зөрчсөн хууль гэж үзэж байгаа тул Үндсэн хуулийн цэцэд хандсан юм гэлээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөр Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож хийсэн тайлбартаа: “Өршөөл үзүүлэхдээ бүх хоригдлыг хамруулах тухай хуулийн ямар ч заалт манайд байхгүй. Иймд тодорхой хязгаар тогтоох эрхтэй. Энэ нь тогтсон практик юм. Энэ нь манай төрийн хүнлэг энэрэнгүй бодлогын нэг илрэл юм. Манай эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн хүнд ялгамжтай ял оногдуулахаар тодорхой үндэслэлүүд заасан байдаг. Эрүүгийн хуульд насанд хүрээгүй хүмүүс, эмэгтэйчүүд, 60-аас дээш насны хүмүүст хөнгөлөлт үзүүлэх нөхцлийг заасан нь хуулийн бас нэг үндэслэл юм. Өршөөлийн хувьд Улсын Их Хурал тогтоол гаргаж болохгүй. Энэ бол хүний эрхтэй холбоотой учир зөвхөн хууль гаргах ёстой. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчулуун хэлэхдээ: “Өршөөлийн хууль бол онцлог хууль. Ерөөсөө эрх нь хязгаарлагдсан хүмүүст хандаж байгаа учраас тодорхой хязгаарлалтыг заавал шаарддаг. Энэ хуулийг батлахдаа хууль санаачлагчийн өргөн барьсан төслийн үндсийг Улсын Их Хурал

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5