324 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 14 дүгээр зүйлд заагдсан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна”, мөн “хүнийг ... нас, хүйсээр нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалт, 16 дугаар зүйлийн 11-д заагдсан “Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй”, “гэр бүл, эх нялхас хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэсэн заалтуудыг Монгол Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн тогтоол зөрчиж байна гэж үзлээ. Иймд Өршөөлийн тухай хуулинд 18-60 насны эрэгтэй хоригдлуудыг бусад хоригдлуудтай адилтгаж хүний эдлэх ёстой эрхийг нь Үндсэн хуульд зааснаар эдлүүлэх шаардлагатай гэж үзээд Улсын Их Хурлын тогтоолын заалт Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн үзэж байгаа тул энэ асуудлыг хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Батчлуун, С.Төмөр нар Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “1.Эрүүгийн хуулиар гэм буруутай этгээдийн хувийн байдал, хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь ял оногдуулах нийтлэг зарчим юм. Гэм буруутай этгээдийн хувийн байдал гэдэгт түүний нас, хүйс, гэр бүлийн байдал зэрэг асуудал хамаардаг болно. Тийм ч учраас эрүүгийн хуулийн дагуу ял ногдуулахдаа дээрхи үндэслэлийг харгалзан үздэг . Тухайлбал: 1/Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлд 18 нас хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлсэн этгээд, эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүдэд цаазаар авах ял ногдуулахгүй байх; 2/Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд дээрх хүмүүст 15-аас дээш жил хорих ял ногдуулахгүй байх; Эрүүгийн хуулийн 42 дугаар зүйлд насанд хүрээгүй хүмүүсийн таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар тогтоосон байдаг. 2.Ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд: насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, 7 хүртэл насны хүүхэдтэй буюу жирэмсэн эмэгтэй гэмт хэрэг үйлдснийг хамруулан үзэхээр Эрүүгийн хуулийн 15 дугаар зүйлд заасан. 3.Ялаас хугацааны нь өмнө чөлөөлөх, хөнгөн ялаар солих үндэслэл нь: • Гэмт хэргийн хүнд, хөнгөн байдал;
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5