Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

326 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хадгалах бодлого баримталсан юм. Ялтан гэдэг бол эрх нь онцгой хязгаарлагдсан хүмүүс гэдгийг санах ёстой. Энэ агуулгаараа Өршөөлийн хууль Үндсэн хууль зөрчөөгүй юм” гэжээ. ХЯНАВАЛ: Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 14-т зааснаар Өршөөл үзүүлэх шийдвэр гаргах эрх нь Монгол Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарагдаж байна. Улсын Их Хурал энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тухайн цаг үеийн нөхцөл байдлаас болж ямар үзүүлэлтийг гол шалгуураа болгох нь мөн түүний бүрэн эрхэд хамаарах юм гэж үзэх үндэслэлтэй байна. Монголын тулгар төр үүсгэн байгууллагдсаны 790 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурал Өршөөл үзүүлэх тухай хууль гаргахдаа эмэгтэйчүүд, хүүхэд, 60-аас дээш насны эрэгтэйчүүд гэсэн үзүүлэлтүүдийг ялаас чөлөөлөх буюу хөнгөрүүлэх гол шалгуур болгосон нь хууль тогтоох дээд байгууллагын эрх хэмжээний асуудал бөгөөд өршөөлд хамрагдаагүй ялтны эрхийг хязгаарласан заалт байхгүй тул үүнийг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд энэ талаар гаргасан иргэн Д.Хувьтөгөлдөрийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1.Монголын тулгар төрийг үүсгэн байгуулсаны 790 жилийн ойг тохиолдуулан насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд, 60 түүнээс дээш насны эрэгтэйчүүдэд өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хууль Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй байна. 2. Цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногт багтаан хянан хэлэлцэж хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГА Г.СОВД ГИШҮҮД Л.БААСАН Н.ЖАНЦАН Д.ЧИЛХААЖАВ Ж.БЯМБАЖАВ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5