323 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1996.10.30 № 08 Улаанбаатар хот Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуультай холбогдсон маргааныг хянан хэлэлцсэн тухай Үндсэн хуулийн цэцийн энэ дүгнэлтийг 1996 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төрийн ордон-1 251 дүгээр тасалгаанд үйлдэв. Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Л.Баасан, Н.Жанцан / илтгэгч/, Д.Чилхаажав, Ж.Бямбажав нар оролцов. Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг, маргагч талыг төлөөлж Чингэлтэй дүүргийн иргэн Д.Хувьтөгөлдөр, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Батчлуун, С.Төмөр нар оролцов. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн иргэн Д.Хувьтөгөлдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөл, түүнд холбогдуулан өгсөн тайлбартаа доорхи асуудлыг тавьж байна. Үүнд: “Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 790 жилийн ойг тохиолдуулан “Эмэгтэйчүүд, хүүхэд, 60-аас дээш насны хүмүүст” Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл боловсруулж, уг төслийг Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлж баталсан юм. Үүнтэй холбогдуулж уучлал үзүүлэх, өршөөл үзүүлэх гэсэн ойлголтын цар хүрээг бодох нь зүйтэй. Хэрвээ бүх ялтныг хамааруулахгүй, цөөн тооны хүмүүсийг өршөөх асуудал тавьж байгаа бол Улсын Их Хурал өршөөл үзүүлэх тухай хууль биш, Ерөнхийлөгч уучлал үзүүлэх тухай зарлиг гаргах ёстой. Өршөөл үзүүлж байгаа бол хорих байгууллагад хоригдож буй бүх ялтныг хамруулах нь зүйтэй. Өршөөл үзүүлэхдээ ингэж “60-аас дээш насны эрэгтэйчүүд” гэсэн хязгаар тогтоож байгаа явдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5