320 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ХЯНАВАЛ: Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дугаарт “…шүүхийн байгууллагын зохион байгуулалт, санхүү, материалтехникийн хангамж, үйлчилгээ…”-ний хүрээний стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөр зохиох, зохицуулалт, хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, үнэлж дүгнэх ажлыг Хууль зүйн сайд эрхлэхээр оруулсан нь Үндсэн хуульд заасан Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх үүргийг Засгийн газарт шилжүүлсэн бус Шүүхээс зөвхөн шүүн таслах эрх мэдлээ хэнээс ч хараат бус, бие даасан байдлаар хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангахад чиглэгдсэн байна. Иймээс энэ талаархи иргэн Г.Ганболдын гомдлыг хангах боломжгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ГАРГАХ ДҮГНЭЛТ: 1.“Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 1996 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дугаарт Монгол Улсын Хууль зүйн сайдад … шүүхийн байгууллагын зохион байгуулалт, санхүү, материал-техникийн хангамж, үйлчилгээ…-г Монгол Улсын Засгийн газрын гишүүний хувьд стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөр зохиох, зохицуулалт, хяналтшинжилгээ /мониторинг/ хийх, үнэлж дүгнэх ажлыг хариуцсаны хувьд эрхлүүлсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 4, 5 дугаар заалтыг зөрчөөгүй байна. 2.Энэхүү дүгнэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг Улсын Их Хурлын намрын чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор мэдэгдэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГА Г.СОВД ГИШҮҮД Л.БААСАН Ж.БЯМБАА С.ЖАНЦАН Д.ЧИЛХААЖАВ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5