Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

319 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бодлогод ч ноцтой нөлөөлж болох юм гэв. Улсын Дээд шүүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дашням Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож гаргасан тайлбартаа: “Шүүх өөрөө хараат бус байдлаа буюу санхүү, материал-техникийн хангамж үйлчилгээгээ өөрөө хариуцан шийдэж байгаа биш Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар л хариуцаж байгаа юм. Энэ асуудлыг Хууль зүйн сайд эрхлэхээр болсон нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн хийх ажлыг Хууль зүйн сайд эрхлэхээр боллоо гэж би хувьдаа ойлгож байна. Энэ хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх үүргийг Хууль зүйн сайдад давхардуулан шилжүүлснээр Үндсэн хууль зөрчөөд байгаа юм” гэв. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт Үндсэн хуулийн цэцийн хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Улсын Их Хурлын 1996 оны 7 дугаар сарын 26, 29-ний хуулинд орсон өөрчлөлтөөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн үүргийг давхардуулаагүй. Ерөнхий зөвлөлийн үүрэг хуулийн дагуу яваандаа хэрэгжих л болно. Засгийн газрын болон Шүүхийн тухай хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн заалтыг зөрчөөгүй” гэв. Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Сугар Үндсэн хуулийн цэцийн хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Дээд шүүх, орон нутгийн шүүхүүд өөрийн Тамгын газартай байх бөгөөд энэ нь зөвхөн шүүхдээ л байна. Аймгийн Засаг даргын Тамгын газарт хуулийн хэлтэс гэж байгуулагдахгүй. Энэ нэмэлт өөрчлөлтөөр харин шүүх аж ахуйн хангамж муу байвал сайжруулах талаар Засгийн газарт хүсэлт шаардлага тавих эрх зүйн үндэстэй болж байгаагаараа хараат бус бие даасан байдал нь баталгаажиж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын аппарат нь Хууль зүйн сайдын дэргэд байхаар Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрх, Хууль зүйн сайдын бүрэн эрх хоёр ялгаатай. Шүүх шүүн таслах үйл ажиллагаа явуулахдаа л хараат бус бие даасан байх болохоос аж ахуй хангалтын асуудлаа өөрсдөө хийснээр хараат бус бие даасан байдал нь баталгаажина гэж үзэж болохгүй” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5