321 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 1996 оны 10 дугаар Дугаар 48 Улаанбаатар хот сарын 10-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1996 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд заасан заалтын талаар Үндсэн хуулийн цэцээс гаргасан 07 тоот дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 452, 50 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: “Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 1996 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд заасан Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Монгол Улсын хууль зүйн сайд” Засгийн газрын гишүүний хувьд “шүүхийн байгууллагын зохион байгуулалт, санхүү, материал-техникийн хангамж, үйлчилгээ”-ний хүрээний стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөр зохиох, зохицуулалт, хяналт-шинжилгээ /мониторинг/ хийх, үнэлж дүгнэх ажлыг эрхэлнэ” гэж өөрчилсөн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй байна гэсэн ү ндсэн хуулийн цэцийн 1996 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 07 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй. ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5