318 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл урьдах бүрэлдэхүүнээрээ боловсруулж, холбогдох газар оруулах учир төсвийг Засгийн газар мэдэж түүгээрээ барьцаалан шүүхийн гадна үлдэнэ гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй дүгнэлт болжээ. Шүүхийн санхүү, материал-техникийн хангамж, үйлчилгээний стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөр зохицуулалт, хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх гэдэг нь шүүх, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын “дундын” шинжтэй байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлөөс боловсруулсан бодлого чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газрын гүйцэтгэх байгууллага хариуцахаас шүүх өөрөө хариуцах тухай ойлголт байж болохгүйтэй холбоотой. Иймд эдгээр заалтыг шүүхийн хараат бус, бие даасан байдлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй болно” гэжээ. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Батчулуун нар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Засгийн газрын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь Монгол Улсын шүүх эрх мэдлийн талаархи Үндсэн хуулийн 4 дүгээр бүлгийн 47, 48, 49, 50 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй болно. Монгол Улсын хууль тогтоомжоор Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн эрхлэх асуудал, үйл ажиллагааны хүрээ, заагийг ялгаатай болохыг баталгаажуулсан болно. Ийм учраас шүүх болон гүйцэтгэх эрх мэдэл нэг нь нөгөөгөөсөө хараат болсон тухай ойлголт нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн төсөв, үйл ажиллагааг явуулах эдийн засгийн баталгааг төрөөс хангаж, шүүхийн төсвийг Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал баталж, улсын төвлөрсөн төсөвт тусгах тухай Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 60 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд Засгийн газрын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэхэмжлэлд дурдсан дээрх заалтуудтай зөрчилдөөгүй болно” гэжээ. Иргэн Г.Ганболд Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: “Улс төрийн нэг нам засгийн эрхэнд гармагцаа шүүхийн байгууллагын зохион байгуулалт, санхүү, материал-техникийн хангамж үйлчилгээг хариуцах эзнийг өөрчлөөд байвал төрийн ялын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5