317 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Шүүхийн ерөнхий зөвлөлийг Засгийн газрын нэг сайдын ажлын албаны хавсарга болгоход хүргэсэн байна. Түүнчлэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг үндэслэн Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Ерөнхий зөвлөлийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг Засгийн газар тогтоохоор заасан нь Ерөнхий зөвлөл гүйцэтгэх засаглалын хараат байдалд орж шүүхийн хараат бус байдлыг хангах Үндсэн хуулийн байгууллага бус, Хууль зүйн сайдын эрх үүргийг хэрэгжүүлэгч нэг механизм, ор нэрийн төдий, Хууль зүйн яамны аппаратын хавсарга байгууллага болж буй нь бүр ч тодорхой харагдаж байна. Энэ бүхэн нь шүүх, шүүгчийн бие дааж хараат бусаар ажиллах тухай Үндсэн хуулийн заалт зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж болох бүрэн үндэстэйг баталж байх тул Засгийн газрын хуульд өөрчлөлт оруулах тухай 1996 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуулийг Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон дүгнэлт гаргаж өгөхийг хүсч байна” гэжээ. Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Сугар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Засгийн газрын хууль, Засгийн газрын 1994 оны 46 дугаар тогтоолын дагуу Хууль зүйн сайд хуульч боловсон хүчнийг сургах, давтан бэлтгэх асуудлыг хариуцаж байгаа бөгөөд шүүгчдийн эрх ашгийг хамгаалахад хөндлөнгөөс илүү бодитой хандаж оролцох үндэслэлтэй. Үүнээс гадна Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн олонхийг хуучны адил шүүгчид бүрдүүлэх юм. Шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангах механизмыг хуулиар бий болгосон ба түүнийг зөвхөн шүүхдээ байна гэдгийг тогтоосон хууль байхгүй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгчийн төлөөлөгчдийг оролцуулан, Зөвлөлийн дарга дээрх газрын төлөөлөгчдөөс хэн нь ч байх боломжийг хуулинд тусгасан нь үүнийг нотолж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь Хууль зүйн сайд болсноор энэ байгууллага Засгийн газрын байгууллага боллоо гэж дүгнэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Учир нь бүрэлдэхүүн болон зөвлөлийн бүрэн эрх нь иргэн Г.Ганболдын гомдол гаргахаас өмнөх байдлаас өөрчлөгдөөгүй байна. Шүүхийн төсвийг Засгийн газар биш Улсын Их Хурал баталдаг бөгөөд төсвийн төслийг Шүүхийн ерөнхий зөвлөл
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5