Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

316 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн 49 дүгээр зүйлийг бүдүүлгээр зөрчиж буй нь дараахь байдлаар илэрч байна. Үүнд: Үндсэн хуулиар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг шүүх өөрөө л хангахаас гүйцэтгэх засаглал, тэр тусмаа ямагт төсөв хөрөнгөө барьж байдаг Засгийн газрын байгууллага хангахгүй. Нөгөө талаар төсөв хөрөнгөөр барьцаалж Засгийн газар шүүх, хуулийн гадна үлдэх боломжийг бий болгож байна. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлын баталгаа болсон Ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох Үндсэн хуулийн заалтыг зөрчиж хуулиас дээгүүр дүрэм /яамны/ гаргаж түүний зохион байгуулалт, үйл ажиллагааг зохицуулж эхлэхэд хүрч байна. Нэг эрх мэдлийн бие даасан байдлыг нөгөө эрх мэдэл хангана гэж үгүй. Нөгөө талаар хэрэв үнэхээр л шүүхийн ерөнхий зөвлөлийг Засгийн газрын бүтцэд байгуулж, шүүхийн зохион байгуулалт, санхүү, боловсон хүчний асуудлыг хариуцуулах байсансан бол Үндсэн хууль юу гэж шүүх эрх мэдлийн тухай бүлэгтээ энэ асуудлуудыг авч үзэх билээ. Ийм болохоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Хууль зүйн сайд байх тухай заалт ч угтаа Үндсэн хууль зөрчиж байгаа юм. Шүүхийн зохион байгуулалтын асуудлыг Хууль зүйн сайд эрхэлснээр хуулиар байгуулагдах учиртай шүүхийг Засгийн газар байгуулж, дуртай үедээ, дуртай газраа, дуртай хүмүүсээс бүрдсэн, дуртай асуудлаа шийддэг шүүх байгуулахад хүргэхгүй гэх үндэсгүй юм. Иймд Үндсэн хуулийн баталгаа болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэц олон талаас нь нягтлан үзэж, нухацтай шударга шийдвэр гаргана гэдэгт найдаж байна гэжээ. Монгол Улсын Дээд шүүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дашням Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Шүүхийн байгууллагын зохион байгуулалт гэдэгт шүүхийг байгуулах, өөрчлөх, татан буулгах, байршил, орон тоог тогтоох, шүүгчийг шилж олох, шалгаруулах, бэлтгэх, давтан сургах зэрэг ажил ордог билээ. Гэтэл тэдгээрийг Хууль зүйн сайдын эрхлэх ажилд хамруулснаар Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийн байгууллагын бүрэн эрхийн асуудлыг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад шилжүүлж, Үндсэн хуулийн байгууллага болох

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5