Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

315 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1996.09.04 № 07 Улаанбаатар хот Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай холбогдсон маргааныг хянан хэлэлцсэн тухай Үндсэн хуулийн цэцийн энэ дүгнэлтийг 1996 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Төрийн ордны 251 дүгээр тасалгаанд үйлдэв. Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Л.Баасан, Ж.Бямбаа, С.Жанцан, Д.Чилхаажав /илтгэгч/ нар оролцов. Цэцийн хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэндээхүү, маргагч талыг төлөөлж Сүхбаатар дүүргийн иргэн Г.Ганболд, Монгол Улсын Дээд шүүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дашням, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Батчулуун, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Сугар нар тус тус оролцов. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн иргэн Г.Ганболд Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөл, түүнд холбогдуулан өгсөн тайлбартаа доорхи асуудлыг тавьж байна. Үүнд: “Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн байгууллагын зохион байгуулалт, санхүү, материал-техникийн хангамж үйлчилгээ”-г хууль зүйн сайд эрхлэхээр тусгасан заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажилд оролцохгүйгээр гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийн бие даан ажиллах нөхцөлийг хангахтай

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5