311 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл авахын тулд гишүүдээрээ уламжлан бодлогоо явуулдаг билээ. Ийм сонгуульд улс төрийн намуудын лидерүүд оролцож сонгогдоод ялсан намын тэргүүн нь Ерөнхий сайд болж улс төрийн нөлөө бүхий бусад лидерүүдийн дунд Засгийн газрын суудлын хуваарилалт болдог. Ийм тогтолцоонд хяналтын үүргийг парламентад цөөнх болсон нам нь гүйцэтгэхээс биш ялсан олонхи өөрийн төрүүлж буй болсон Засгийн газраа хянана гэж хэзээ ч үгүй гэдэг нь ойлгомжтой. Манай орны хувьд Үндсэн хуулийн 20 дугаар зүйл, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 6-д заасан заалтаас үзэхэд парламентын засаглалтай орон гэдэг нь нотлогдож байгаа билээ. Бүрэн эрхийн хугацаа 1996 оны 7 дугаар сарын 18-нд эхлэх ёстой Улсын Их Хурал анхдугаар чуулганаасаа Засгийн газраа байгуулах хариуцлагатай үед Үндсэн хуулийн цэцээс энэхүү дүгнэлтийг гаргасан нь 1/ Улсын Их Хурлын гишүүн нь Засгийн газрын гишүүнээр нэгэн зэрэг ажиллаж байсан өмнөх парламентын уламжлал; 2/ Дэлхий нийтийн парламентын туршлагад тогтсон зэргийг харгалзан үзэхгүй шууд улс төрийн утга агуулгатай, тодорхой бүлэг хүмүүст үйлчилсэн шийдвэр мэт ойлгогдож байна. Иргэн Д.Ламжавын нэмэлт тайлбарт буй зарим ангилал бол шинжлэх ухааны үүднээс хандсан асуудал биш байна. Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын шийдвэрийг дахин нягтлан үзэж Үндсэн хуулийн заалт, агуулгадаа нийцсэн шийдвэр гаргана гэдэгт итгэж байна” гэжээ. Энэхүү тайлбарыг бичгээр ирүүлжээ. ХЯНАВАЛ: 1. Улсын Их Хурлаас 1996 оны 8 дугаар сарын 26-ны өдөр баталсан хуулиар Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-ийг өөрчилсөн заалтыг Үндсэн хуулийн цэцээр эцэслэн шийдвэрлэхээр хянан хэлэлцэж буй Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйл Үндсэн хууль зөрчсөн тухай маргаантай хамтатган шийдвэрлэх нь зүйтэй байна. 2. Монгол Улсын Засгийн газрын гишүүний албан тушаал түүний үүргийг Улсын Их Хурлын гишүүний үүрэгт хамааруулан үзэх хууль зүйн үндэслэл Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоогдоогүй байна. Улсын Их Хурлын гишүүн нь ард түмний элч, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч парламентын бүрэлдэхүүн болох тухай заалт Монгол Улсын Үндсэн хуульд тусгагджээ. Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол гишүүнийхээ бүрэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5