310 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дээрх хоёр хандлагын хоорондох байр суурийг баримталсан хандлага болно. Энэ чиглэлийн 34 улс байна. 4.1996 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулсан хуулиар Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-ийг “Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол бүрэн эрхээ хэвээр хадгална. Засгийн газрын бүрэлдэхүүнд байх Улсын Их Хурлын гишүүдийн тоо Засгийн газрын нийт гишүүний гуравны хоёроос хэтэрч болохгүй” гэж өөрчлөн найруулсан нь Цэцийн дүгнэлтийн эсрэг хандсан заалт болжээ. Энэ заалтыг Цэцийн шийдвэр гаргах хуралдаанаар нэг мөр авч хэлэлцэхийг гүнээ хүсч байна” гэжээ. Энэхүү тайлбарыг бичгээр ирүүлсэн байна. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг төлөөлөн Б.Дэлгэрмаа тайлбарлахдаа: “Улсын Их хурал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж тогтоол гаргахдаа дараахь зүйлийг баримталсан болно. 1.Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалт нь Улсын Их Хурлын гишүүний үүргийг хуулиар тогтооно гэсэн агуулга бөгөөд энэ үүргийг Улсын Их Хурлын тухай хуулийн 20, 21, 22 дугаар зүйлд тодорхойлон тогтоож өгчээ. Ингэснээр Засгийн газрын гишүүний албан тушаал нь Улсын Их Хурлын гишүүний хуулиар тогтоосон үүрэгт хамаарахгүй биш харин шууд хамаарах болохыг тодорхойлж, ингэснээр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн гол үндэслэлийг үгүйсгэж байна. 2.Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн бас нэгэн үндэслэл нь Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-ийн 1-д заасан “Хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах” мөн зүйлийн 1-ийн 8-д заасан “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах нь” Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэнд хадгалагдана гэсэн заалтуудаас хууль хэрэгжүүлэх, хууль тогтоох болон хуулийн хэрэгжилтийг хянах гэсэн хоорондоо сонирхлын зөрчил бүхий хоёр үүргийг ногдуулжээ хэмээн дүгнэжээ. Парламентын засаглалтай орнуудад сонгуульд тодорхой намууд оролцож ялсан нам нь Засгийн газраа бүрдүүлж, сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд парламентын дэмжлэгийг өөртөө
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5