Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

312 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эрхийг хэвээр хадгалах нь Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг тодорхой албан тушаалтан зэрэгцүүлэн хэрэгжүүлэх агуулгатай байна. Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар Засгийн газрын нийт гишүүний гуравны нэгээс хэтэрч болохгүй гэсэн хэм хэмжээ тогтоосон нь Үндсэн хуулийн маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээр хянан хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргах тухай Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдов. Эдгээр байдлуудаас үндэслэн үзэхэд Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн зохих заалтыг зөрчжээ гэж Үндсэн хуулийн цэцээс гаргасан 1996 оны 06 тоот дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь: Нэг.Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийн: 1/Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол бүрэн эрхээ хэвээр хадгална. Засгийн газрын бүрэлдэхүүнд байх Улсын Их Хурлын гишүүдийн тоо Засгийн газрын нийт гишүүний гуравны хоёроос хэтэрч болохгүй /Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар оруулсан өөрчлөлт/. 2/Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан Улсын Их Хурлын гишүүн Улсын Их Хурлын байнгын болон бусад хорооны даргаар сонгогдож болохгүй бөгөөд Засгийн газарт итгэл хүлээлгэх, түүнийг огцруулах, өөрийг нь гишүүнээр томилох зэрэг өөртэй нь шууд холбогдсон асуудлаар санал хураахад таслах эрх эдлэхгүй. 3/Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын бүрэлдэхүүнд орвол энэ хоёр албан тушаалын цалин, хангамжийн аль нэгийг нь сонгох эрхтэй. Түүний ажлын цагийг зохицуулах журмыг Улсын Их Хурлын дарга Ерөнхий сайдтай зөвшилцөн тогтооно гэсэн заалтуудыг; Хоёр. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын 1996 оны 7 дугаар сарын 30-ны 23 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5