309 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр шийдвэрлэжээ. Энэ тогтоолыг батлахад 57 гишүүн санал хураалтанд оролцсоноос нэр бүхий 35 гишүүн зөвшөөрсөн, 22 гишүүн татгалзсан санал өгчээ. Хуралдаанд 19 гишүүн оролцоогүй байна. Улсын Их Хурал төрийн байгууллага болохынхоо хувьд “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсүгэй” гэсэн хэлбэрээр Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх, дахин хянан үзэхийг хүсч байгаагаа илэрхийлэх ёсгүй билээ. 2. Бүх нийтээр хэлэлцүүлэхээр 1991 оны 6 дугаар сард нийтэлсэн Үндсэн хуулийн анхны төслийн 32-т “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүний болон хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад албан тушаал хавсран эрхэлж болохгүй” гэсэн заалт, Улсын Бага Хурлаар 1991 оны намрын чуулганаар хэлэлцээд АИХ-д оруулсан Үндсэн хуулийн төслийн 29 дүгээр зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин хангамж хүртэх бөгөөд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний болоод хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалт, Ардын Их Хурлаас анхдугаар хэлэлцүүлгээр баталсан Үндсэн хуулийн төслийн 29 дүгээр зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний болон хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалт тус тус тусгагджээ. 1991 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанд оролцсон 342 депутатын 251 нь Улсын Их Хурлын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг хавсарч болохгүй гэсэн заалтыг зөвшөөрч, 78 нь татгалзаж, 13 нь түдгэлзэж байжээ. 3.Парламентын гишүүн Засгийн газрын гишүүн байх эсэх асуудлаар дэлхий дахинд гурван хандлага үйлчилдэг байна. Нэгдүгээрт, Засгийн газрын гишүүн /сайд/-ий бүрэн эрх нь парламентын гишүүн байхтай нийцдэггүй гэж үздэг нэр бүхий 25 улс байна. Хоёрдугаарт, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг нэг дор нэгтгэх замаар зөвхөн төвлөрүүлээд зогсохгүй парламент, Засгийн газрын хоорондын холбоог хүчирхэг болгох гэсэн хандлага бөгөөд нэр бүхий 24 улс байна. Гуравдугаарт, сайдын бүрэн эрх парламентын гишүүний бүрэн эрхтэй нийцэх эсэх тухай асуудлаар
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5