308 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Засгийн газарт тохиолдсон энэхүү алдааг давтахгүй байх үүднээс миний өргөдлийг Засгийн газрын шинэ Ерөнхий сайд, бусад сайдыг томилохоос өмнө хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Цэцээс гүнээ итгэмжлэн хүсч байна” гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаас: “Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийн 1/Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгална. Засгийн газрын бүрэлдэхүүнд байх Улсын Их Хурлын гишүүдийн тоо Засгийн газрын нийт гишүүний гуравны хоёроос хэтэрч болохгүй. 2/Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан Улсын Их Хурлын гишүүн Улсын Их Хурлын байнгын болон бусад хорооны даргаар сонгогдож болохгүй бөгөөд Засгийн газарт итгэл хүлээлгэх, түүнийг огцруулах, өөрийг нь Засгийн газрын гишүүнээр томилох зэрэг өөртэй нь шууд холбогдсон асуудлаар санал хураахад таслах эрх эдлэхгүй. 3/Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын бүрэлдэхүүнд орвол энэ хоёр албан тушаалын цалин, хангамжийн аль нэгийг нь сонгох эрхтэй. Түүний ажлын цагийг зохицуулах журмыг Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдтай зөвшилцөн захирамжаараа тогтооно” гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалтыг зөрчиж байна гэсэн 06 тоот дүгнэлт гаргасан байна. Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг авч хэлэлцээд Улсын Их Хурлаас 1996 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 23 дугаар тогтоолд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалтыг зөрчиж байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр шийдвэрлэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдаанд оролцож иргэн Д.Ламжав тайлбарлахдаа: “1.Улсын Их Хурлын 1996 оны 7 дугаар сарын 30-ны 23 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байна гэсэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5