Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

307 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 1996.09.07 № 03 Улаанбаатар хот Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйл Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тухай Төрийн ордны 251 тоот өрөө. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүн Л.Баасан /илтгэгч/, Ц.Цолмон, Н.Жанцан, Ж.Бямбаа, С.Жанцан, Д.Чилхаажав, Ж.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Цэцийн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Д.Ламжавын гомдлоор үүссэн, Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа эсэх тухай маргааныг эцэслэн хэлэлцэв. Цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч иргэн Д.Ламжав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмаа, Н.Алтанхуяг нар оролцов. Иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-ийн “Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгална. Засгийн газрын бүрэлдэхүүнд байх Улсын Их Хурлын гишүүний тоо Засгийн газрын нийт гишүүний гуравны нэгээс хэтэрч болохгүй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 29-ийн 1-ийг, тухайлбал: Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй гэсэн заалтыг зөрчиж байна. Өмнөх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5