Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

301 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Цэцийн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Төмөр хэлэхдээ: ““Энэ асуудал бүр 1991 оны 12 дугаар сард Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байх үед яригдаж байсан. Ардын Их Хурлын депутат Р.Хатанбаатар “Улсын Их Хурлын гишүүн Ерөнхий сайд болон зарим гол гол яамдын сайдаар хавсран ажиллаж болно” гэсэн санал гаргаж хэлэлцүүлжээ. Түүнийг нь депутатуудын олонхи дэмжээгүй нь үнэн. Дараа нь депутат Болд, Дамдинсүрэн нар “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн томъёоллоор 2 дахин санал хураалгахад 82 хувиар төслийн томъёоллыг зөвшөөрсөн байна лээ. Хэдий тийм боловч Улсын Их Хурлын хуулийн 22-ын 1 дүгээр заалт Үндсэн хуулийн 29-ийн 1-ийг зөрчсөн гэж шууд үзэх үндэслэл муутай санагдана. Зөрчсөн, зөрчөөгүй гэж хэлэх хуулийн үндэслэл тодорхой биш учраас Үндсэн хуулийн цэц асуудлыг тал бүрээс нь нягтлан үзэж зөв шийдвэр гаргана гэж найдаж байна” гэв. Иргэн Д.Ламжав: “Үндсэн хуулийн 20 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн нэгд заасан Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон ч бусад гишүүдтэйгээ хамт эдлэх учиртай. Тэгээд ч түүнд хязгаарлалт тавих хууль зүйн үндэслэлгүй санагдана. Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон Улсын Их Хурлын гишүүн хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянах болон хууль хэрэгжүүлэх гэсэн нэгэн субъект хэрэгжүүлэхэд хоорондоо зөрчилд орж болзошгүй, эрх үүргийг эдлүүлэх нь Үндсэн хуулийн үзэл санаанд төдийлөн нийцэхгүй байна. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн 2 дугаар чуулганаар Монгол Улсын Их Цаазын төслийг хэлэлцэж байх үед 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн гэсэн үгийг хасаж шийдвэрлэсэн нь Улсын Их Хурлын гишүүн дээрх албан тушаалыг хавсран ажиллаж болохыг үгүйсгээгүй юм. Улсын Их Хурлын гишүүн хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд хавсран ажиллаж байгаа нь Засгийн эрх ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн заалттай нийцэж байна. Улсын Их Хурлын хуулийн 22 дугаар зүйлийн 1 дүгээр заалт нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-ийн агуулгад багтаж байгаа учраас энд Үндсэн хуулийн зөрчил гараагүй гэж үзэх үндэстэй” гэв.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5