Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

302 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ХЯНАВАЛ: 1.Улсын Их Хурал, түүний гишүүний үүргийг Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар бүлгийн 20, 23, 25, 29 дүгээр зүйлүүдэд тодорхой заажээ. 2.Засгийн газрын гишүүний албан тушаал нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д байгаа “…хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал” гэсэн ойлголтод хамаарахгүй болох нь хуралдааны явцад цугларсан нотлох баримтуудаар батлагдаж байна. 3.Эдгээрээс үзэхэд Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж байна гэсэн иргэн Д.Ламжавын гомдлыг хангах үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1.Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийн: 1.Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгална. Засгийн газрын бүрэлдэхүүнд байх Улсын Их Хурлын гишүүдийн тоо Засгийн газрын нийт гишүүний гуравны хоёроос хэтэрч болохгүй. 2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан Улсын Их Хурлын гишүүн Улсын Их Хурлын байнгын болон бусад хорооны даргаар сонгогдож болохгүй бөгөөд Засгийн газарт итгэл хүлээлгэх, түүнийг огцруулах, өөрийг нь Засгийн газрын гишүүнээр томилох зэрэг өөртэй нь шууд холбогдсон асуудлаар санал хураахад таслах эрх эдлэхгүй. 3.Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын бүрэлдэхүүнд орвол энэ хоёр албан тушаалын цалин, хангамжийн аль нэгийг нь сонгох эрхтэй. Түүний ажлын цагийг зохицуулах журмыг Улсын Их Хурлын дарга Ерөнхий сайдтай зөвшилцөн захирамжаараа тогтооно гэсэн заалтууд нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалтыг зөрчиж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5