Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

300 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл сайдыг томилогдохоос өмнө хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Цэцээс гүнээ итгэмжлэн хүсч байна гэжээ. Иргэн Д.Ламжав 1996 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Цэцэд өгсөн нэмэлт тайлбартаа: “1.Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална, зүйл 25 дотор байгаа хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах, хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах асуудлыг Улсын Их Хурал өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэж заасан. Эдгээр заалтаар Улсын Их Хурлын, улмаар Улсын Их Хурлын гишүүний үндсэн үүргийн зонхилох хэсэг тодорхойлогдож байгаа учраас Улсын Их Хурлын гишүүнтэй холбоотой аливаа хууль үндсэн үүргийн энэхүү зонхилох хэсэгт хохирол учруулах ёсгүй гэж үзэж байна. Гэтэл Улсын Их Хурлын гишүүнийг Ерөнхий сайд буюу Засгийн газрын гишүүн байхыг хуулиар зөвшөөрсөн нь тухайн гишүүнд хууль хэрэгжүүлэх, хууль тогтоох болон хуулийн хэрэгжилтийг хянах гэсэн хоорондоо сонирхлын зөрчил бүхий хоёр үүргийг оногдуулж байна. 2.Практик талаасаа нэг хүн Засгийн газрын болон Улсын Их Хурлын гишүүний үүрэгт ажлыг давхар гүйцэтгэх боломжтой гэх үндэслэл бага бөгөөд энэ байдлыг хүлээн зөвшөөрсөн нь Улсын Их Хурлын тухай хуулийн зүйл 22-ын 3 дотор байгаа “Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын бүрэлдэхүүнд орвол энэ хоёр албан тушаалын цалингийн аль нэгийг нь сонгох эрхтэй. Түүний ажлын цагийг зохицуулах журмыг Улсын Их Хурлын дарга Ерөнхий сайдтай зөвшилцөн захирамжаараа зохицуулна” гэсэн заалтаар нотлогдож байна. 3.Нэгд дурдсан сонирхлын зөрчил нь эрх мэдлийн хуваарилалтад хохирол учруулж байгаагаараа ноцтой бөгөөд түүнийг Улсын Их Хурлын тухай хуулийн зүйл 22-ын 2 дахь “Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын бүрэлдэхүүнд орвол Улсын Их Хурлын болон бусад байнгын хорооны даргаар сонгогдож болохгүй бөгөөд Засгийн газарт итгэл хүлээлгэх, түүнийг огцруулах, өөрийг нь Засгийн газрын гишүүнээр томилох зэрэг өөртэй нь шууд холбогдсон асуудлаар санал хураахад таслах эрх эдлэхгүй” гэсэн заалтаар ч засах боломжгүй гэж үзэж байна. 4.Цэцээс миний өргөдлийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэх тохиолдолд Улсын Их Хурлын тухай хуулийн зүйл 22-ын 2 ба 3 дахь заалтуудыг нэгэн адил хамтад нь хүчингүй болгож өгөхийг гүнээ хүсье” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5