299 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 1996.07.17 № 06 Улаанбаатар хот Улсын Их Хурлын хуулийн 22 дугаар зүйлийн 1 дүгээр заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дүгээр заалтыг зөрчсөн тухай маргааны талаар Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг 1996 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 15.30 цагаас Төрийн ордны 251 дүгээр өрөөнд зөвлөлдөж гаргав. Цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүд Ж.Бямбаа /илтгэгч/, Н.Жанцан, С.Жанцан, Д.Чилхаажав нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн түшмэл Ж.Баттуяаг Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар оролцуулан хийв. Тус хуралдаанд маргагч тал болж Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Ламжав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн С.Төмөр, Р.Гончигдорж нар оролцов. Иргэн Д.Ламжав 1996 оны 07 дугаар сарын 08-нд Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-ийн “Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгална. Засгийн газрын бүрэлдэхүүнд байх Улсын Их Хурлын гишүүний тоо Засгийн газрын нийт гишүүний гуравны хоёроос хэтэрч болохгүй” гэсэн заалт нь Үндсэн хуулийн 29-ийн 1-ийг, тухайлбал: Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй гэсэн заалтыг зөрчиж байна. Өмнөх Засгийн газарт тохиолдсон энэхүү алдааг давтахгүй байх үүднээс миний өргөдлийг Засгийн газрын шинэ Ерөнхий сайд, бусад
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5