Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

294 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Ер нь МАХН-аас гарч буй жишиг, нам бүртгэж буй практикийг бодолцох ёстой” гэв. Х.Баянмөнхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганболд тайлбарлахдаа: “Сонгуулийн ерөнхий хороо шүүх эрх мэдлийн асуудлыг шийдэж хувь хүний сонгох, сонгогдох эрхийг хязгаарлажээ. Х.Баянмөнхийн хувьд 1990 онд МАХН-аас гарах асуудлыг албан ёсоор тавьжээ. Иймд МАХН-ын гишүүнээс Х.Баянмөнх гарсан гэж үзэх үндэслэлтэй. Үндсэн хуулийн цэц асуудлыг хуулийн дагуу шийдэх байх гэдэгт найдаж байна” гэв. Т.Етекбайгаас: “Би МАХН-аас гарах өргөдлөө 1996 оны 5 дугаар сарын 10-нд өгсөн. Би 1996 оны 6 дугаар сарын 20 гэхэд Улсын Их Хурлын гишүүнээр нэр дэвшигчээр бүртгүүлсэн. Энэ үед би МАХН-аас гарсан байв. Би бодохдоо 1996 оны 5 дугаар сарын 10-наас эхлэн МАХН-аас гарсан гэж үзнэ. Учир нь энэ өдрөөс эхлэн би МАХН-ын үйл ажиллагаанд оролцохоо больсонтой холбоотой гэжээ. Улсын Их Хурлын Сонгуулийн ерөнхий хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Чойнжуурын Дашням тайлбарлахдаа: “1.Д.Нармандах нь МАХН-д гишүүнээр элссэн баримт байгаа боловч МАХН-аас гарсан баримт байхгүй, бас Монголын Социал Демократ Намын гишүүнээр элссэн баримт бий. Үүнээс үзэхэд Д.Нармандах хоёр намын гишүүн байх тул Сонгуулийн ерөнхий хороо асуудлыг шийдвэрлэсэн. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 2 дугаар зүйлийг үндэслэсэн. Тэгэхдээ Сонгуулийн ерөнхий хороо шүүх эрх мэдлийг авч хэрэгжүүлээгүй. МАХН-ын тухай тухайн үеийн дүрмийг баримталсан болно. Сонгуулийн ерөнхий хороо хууль зүйн дагуу асуудлыг шийдвэрлэсэн болно. Иймд иргэн Д.Нармандахын хүсэлт үндэслэлгүй. Тэрээр МАХН-ын тухайн үеийн дүрмийг баримталж гишүүнээс албан ёсоор гараагүй болно. 2.Х.Баянмөнх гуайтай холбоотой асуудал бол Д.Нармандахынхтай адилхан. Учир нь Х.Баянмөнх МАХН-аас гишүүний хувьд гарсан гэдэг баримт байхгүй байдагт оршино. Тэрээр МАХН-д гишүүн байсан баримтууд бий. Иймд Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр үндэслэлтэй болно. 3.Т.Етекбайн хувьд авч үзэхэд МАХН-аас гарах өргөдөл бий. Өргөдлүүдэд цохолт хийсэн байна. 1996 оны 5 дугаар сарын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5